Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 09 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хурлыг Н.Түвшинбаярын өмгөөлөгчийн талаас хаалттай явуулах хүсэлт гаргажээ. Харин хохирогчийн ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч нээлттэй горимоор хуралдаж байна