Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан гэм буруугийн үе шат дуусаж, шүүгдэгч эцсийн үгээ хэлж байна. 

Н.Түвшинбаяр:

- Юуны түрүүнд гэм буруугаа маш сайн ойлгож байна. Хийж болохгүй үйлдэл хийсэндээ харамсаж байна. Бүх хүнээс уучлалт гуйж байна. Монголынхоо ард түмнээсээ уучлалт гуйж байна. Талийгаач миний хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа найзлаж, нөхөрлөж хүсэл мөрөөдлөө хамтдаа ярьдаг байсан. Миний амжилт бүхэнд миний найз салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрнэ чинээ  хэзээ ч бодож явсангүй.  Албан ёсоор уучлал хүсэж байна. Найзынхаа гэр бүлд насан туршдаа тусалж дэмжиж явах болно. Гэм буруугаа ойлгож байна. Зөвхөн би буруутай. Тиймээс миний өмгөөлөгчийн саналыг хүлээж авч, хэргийг шийдэж өгөөч" гэв.