Тархины саажилттай хүүхдийн асран хамгаалагч нар энэ сарын 6 өдрөөс хойш Эрүүл мэндийн яам болон Төрийн ордны гадна жагсаж буй билээ. Тэд хүүхдүүдийнх нь эм тасарсан, хангамж нь муу, төрөөс анхаарал халамж муу тавьдаг тул дээрх асуудлыг нэн даруй анхааралдаа авахыг шаардаж буй. Тархины саажилттай хүүхдүүдийн асран хамгаалагч нарын тавьсан шаардлагад ямар хариу өгч, хэрхэн арга хэмжээ авч буй талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон тус яамны зарим удирдлагаас мэдээлэл авлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
- Хүүхдүүдийн хэрэглэдэг эм нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан бөгөөд цаашдаа 100 хувь төрөөс даадаг болох зохицуулалтыг хийж ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллах болно. Тархины саа өвчтэй хүүхдүүдэд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн Мэдрэлийн эмгэг судлалын кабинет 3-6 сарын хугацаатай хяналт тавьдаг. Ингэж үзлэг хийхдээ хүүхдүүдэд эмийн болон эмийн бус эмчилгээний шийдвэр гаргадаг. Үүнийг илүү хүндрэл чирэгдэлгүй болгох, шаардлагатай үед нарийн мэргэжлийн эмч дараалал харгалзахгүй үзлэг хийдэг болох зохицуулалтыг хийж байна гэсэн юм.
Эрүүл мэндийн яам:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Эрүүл мэндийн бүтэн биеийн үзлэгийг жилд нэг удаа тогтмол хийдэг болох зохицуулалтыг бий болгоно.
- Тархины саажилттай хүүхдүүдийн тусламж үйлчлгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх зорилго бүхий төрөлжсөн эмнэлэг байгуулан ажиллах асуудлаар ХНХЯ сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар арга хэмжээ авч, зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж эхэлсэн. Ингэснээр зөвхөн тархины саажилттай гэхгүй бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, нөхөн сэргээх тусламж үйлчилгээнээс гадна эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг нэг дор цогц хэлбэрээр авах боломжийг бүрдүүлнэ.
Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төв:
- Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн чиглэлийн дагуу Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар хандаж үйлчлүүлэхэд нь шуурхай хүлээн авч хугацаа алдахгүй үйлчилэх болно. Тархины саа тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлдэг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн эмгэг судлалын тасагт мэдрэлийн хурц болон архаг 46 төрлийн өвчинд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа. Одоо нийт 40 ортой 9 өрөөтэй 1 өрөөнд 5-6 хүүхэд үйлчлүүлж байна. Нийт 7 эмч, 6 сувилагч ажиллаж байна. Уг тасагт 2021 онд ЭМЯ-ны санхүүжилтээр бүрэн засвар хийгдсэн. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр яамтайгаа хамтран ажиллах болно гэлээ.








Ene medrel avgai ulstor edr gej maltaj bgaad hemh zaginuulaad yavsan shdee ene barag em shiidej ugch bgaam shig niitlel vee TOVCH.MN !!!!
согтуудаа битгий сэксдээд хүүхэд хийгээд бай !! шагнал нь наад хүүхэдэдүүд !! зовх мөрөөрөө зовцгоо.!! хайран татварын мөнгө !! согтугын гай!
Ийм дуракт ёстой хэлэх ч үг алга. Даан ч дээ, хүний ухамсар ийм түвшинд очих гэж …?!
Битгий хүн доромжлоод байгаарай өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг юм шүү