Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгасан. 

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгаж, хогийг ачих гэтэл тус гэрийг барьсан компанийн зүгээс хүсэлт гаргасан тул түр харзнасан боловч компани хогийг ачиж зөөвөрлөөгүй" хэмээн мэдэгдсэн. 

Өчигдөр Цагдаагийн Ерөнхий газраас  Богдхан амралтын газрын ажилтнуудыг цагдаа нар хүч хэрэглэн саатуулжээ. Мөн нураасан шавар гэрүүдийн хогийг 30 гаруй том оврын автомашинаар ачиж, зөөвөрлөсөн байна.