#ШУУД: Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал эд хөрөнгө хууль бусаар шамшигдуулсан талаар тус сургуулийн багш нар мэдээлэл хийж байна...
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Мөнхбаатар:
- Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал гэх хүний талаар гурван асуудал яръя.
1. Ковидын үеийн хорио цээрийн дэглэм, хэмнэлтийн үед огт ажилладаггүй гурван хүнд цалин гаргаж бодсон. Энэ бол төсвийн мөнгө хөрөнгийг ихээр шамшигдуулсан явдал.
2. Өнгөрсөн оны сүүлчээр сургуулийн урлагийн заалыг засах нэрийдлээр 19 сая гаруй төгрөг нэгэн компани руу шилжүүлсэн хэрнээ энэ засварын ажлыг тухайн компаниар хийлгүүлээгүй буюу сургуулийн багш, ажилчдаар энэ ажлыг гүйцэтгүүлсэн.
3. JCI гэх олон улсын байгууллага энэ сургуулийн спорт заалны хувцас солих өрөөг 100 хувийн хөрөнгө оруулалтаар засаж, тохижуулж өгсөн. Гэтэл О.Пүрэвжаргал захирал хэдийн хийгдсэн энэ ажлыг өөрөө хийнэ гэж 10 сая төгрөг нэг компани руу шилжүүлсэн байна.
Тиймээс эдгээр асуудлуудтай холбогдуулан 16 дугаар сургуулийн багш нар АТГ-т хандсан. Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа, Боловсролын ерөнхий газарт хандсан. Эдгээр газруудад хандаад хоёр сарын хугацаа өнгөрч байгаа хэдий ч ямар нэг шийдвэр гараагүй. Гэтэл 16 дугаарын захирал О.Пүрэвжаргал өнөөдөр өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж байна. Хамт олны зүгээс сургуулийн захирлыг дотроосоо томилох хүсэлтэй байсан ч Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа улс төржсөн шийдвэр гаргаж, түр үүрэг гүйцэтгэгч томиллоо.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, БШУ-ны сайдаа боловсролын салбарыг улстөрөөс холдуулахгүй бол авилга, хээл хахууль, ажлын байрны дарамт, залга довны үзэл зэрэг муу муухай үүр боллоо. 16 дугаар сургуулийн 70 жил болно. Ойгоо жинхэнэ захиралтайгаар угтмаар байна.
АТГ-т шалгуулахаар хүсэлт өгөхөөр багш нарыг нь шалгаад байдаг. Нийгмийн ажилтан, багш нарыг дарамталж эхэлж байна. Багш нар бол нийтийн албан тушаалтан биш. АТГ-ын шалгах субьект биш. Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа үнэнийг ил болгосон, шударга үнэнийн дуу хоолой болсон багш нарыг хавчиж, шахаж эхэлсэн байна. Үүнд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл хуулийнхаа хүрээнд хамгаална.
16 дугаар сургуулийн математикийн багш н.Энхтуяа:
- Би энэ сургуульд 30 жил ажиллаж байна. Бидний хэдэн багш нар захирлынхаа хууль бус үйдлүүдийг шалгуулахаар АТГ-т хандаад 80 гаруй хонож байж, сая шийдлээ. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаатай гурван удаа уулзсан. Гэтэл уулзах болгонд "Та нарыг шалгана. Та нар ч гэсэн булхайтай" гэсэн. Энэ үйл явдлаас хойш 3 хоногийн дараа АТГ-аас бид нарыг дуудсан. Биднийг хүүхдээс мөнгө авч засвар хийсэн гэх асуудлаа шалгуулсан. Юу ч гарахгүй нь ойлгомжтой.







Mongo huwidaa zawshsan yum bol ganthan ajlaas halagdah bish zawshsan mongiin butsaaj ulsad toluuldeg bmaar yumaa yumaa
Duraaraa aashildag tsag ue ongorson. Shu.bagsh naraa.durtai hunee songood l yu ve.
Болормаа одоо болноо та зайгаа тавьж өг дүүрэгт юу ч хийдэггүй хотын А зэрэглэлийн бүсийн дүүрэг байж ТҮЦ-ээр дүүрсэн заваан муухай тохижилт байхгүй худалдаа үйлчилгээ муу бараа сонголт муу үнэхээр хөгждөггүй дүүрэг болсон зайгаа тавьж өг