#Шууд: Богдхан амралтын газрын шавар гэрүүдийн хогийг ачих явцад мөргөлдөөн гарсан талаар тодруулж байна

Маркетингийн ажилтан Ц.Отгонбанди

- Хүн хэрвээ буруу үйлдэл хийсэн бол цагдаагийн байгууллага шалгах нь зөв. Ингэхдээ тушаал шийдвэрээ үзүүлээд хуулийн дагуу хандах ёстой. Гэтэл өнөөдөр манай нийгэмд нэг даргад таалагдаагүйгээс болж шууд ачиж, эд хөрөнгийг нь дээрэмддэг болсон байна. 

- Өнөөдөр Улаанбаатар хотод Д.Сумъяабазараар ахлуулсан мафи бий болсон байна. Тэд газрыг шууд дээрэмддэг байна. Хэдэн жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалттай компанийг дээрэмдсэн тухай мэдээлэл гарч байлаа. Тухайн үед итгээгүй. Харин өнөөдөр би энэ зүйлийг бодитоор мэдэрлээ. Энэ асуудал дээр хувийн бизнес эрхэлдэг мянга, мянган бизнес эрхлэгчид тэмцээсэй гэж уриалмаар байна. Улс орон минь хаашаа яваад байна. 

- Шүүхийн шийдвэр нь гараагүй байхад БОАЖЯ-ны мэдлийн газрыг Хотын дарга нь дээрэмдчихлээ. Монгол улсад ямар ч хууль үйлчлэхээ больчихлоо. Гадаадын хөрөнгө оруулагч нар манайд ирэх ямар ч итгэл үнэмшилгүй болж байна. Цагдаагийн байгууллага дээр очоод хэрвээ би удаан энэ байдлаараа тэмцээд явбал сонсоогүй хэргээ үүрэх магадлалтай юм байна гэх айдас төрлөө.