Цагдаагийн байгууллагаас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаас мөн сарын 11-ний өглөөний 06 цаг хүртэлх хугацаанд #Зөвийг_хэвшүүлье уриатайгаар #Уусан_бол_бүү_жолоод шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 2000 гаруй алба хаагчид 800 гаруй хяналтын цэгт шалгалтыг явуулсан.
Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 366, орон нутагт 289 нийт 655 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 63, орон нутагт 176 нийт 239 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа 6 иргэн, эд зүйлс 9, тээврийн хэрэгсэл 3 тус тус илрүүллээ.
Зөвхөн энэ оны эхний 5 сарын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22095 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 541 зам тээврийн осол бүртгэгдэж 43 хүний амь нас хохирсноос Нийслэлд 7, орон нутагт 36 хүний амь нас хохирсон байна.
Зам тээврийн ослын улмаас эхний 5 сарын хугацаанд улсын хэмжээнд 195 хүн нас барсны 43 буюу 22 хувь нь согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан байна.
Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу.
УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД
ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ.








Zamiin tsagdaa mayagiin lalruud jijig jurchil arilgaachee huduunii orcuud chin lai bolj bn
Архи гудраад машин баривал заазуур барьсан алуурчин л гэсэнҮГ
Архи гударвал машин бүү барь машин баривал архи бүү гудар
Эрхийг нь хассан хугацаанд нь машиныг нь мөн адил төлбөртэй журмал эсвэл согтууралын зэргээр нь 5-10-15-20.н жилээр эрхийг нь хас оо эсвэл бүрмөсөн хас архиа гудраад л явж байг ээ
Согтуугаар тээвэрийн хэргсэл жолоодно гэдэг бол сайн дураараа хүсэл эрмэлзлээрээ гэмт хэрэг үйлдэж буй хэрэг мөн,энэ талын зөрчил огт буурахгүй байгаа нь оногдуулаж байгаа арга хэмжээ нь дэндүү сул цочироо санамж өхгүй байгаагын баримт мөн