Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг өнгөрсөн 4 дүгээр сарын 19-нээс эхлэн цагдан хоригдож буй. Энэ долоо хоногийн эхээр тэрбээр батлан даалтад гарчээ.
Өнгөрсөн пүрэв гараг буюу энэ сарын 9-ний өдөр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын зүгээс түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзжээ.
Улмаар өнгөрсөн даваа гарагт дээрх захирамжид өмгөөлөгч нар гомдол гаргасныг Шүүхийн ерөнхий шүүгч хянаад шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.
Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоож, батлан даалтад гаргажээ.








мөнгөтэй эрх мэдэлтэй танилтай ХҮН даалтанд гарах нь тодорхой байхоо... дааж АВАХ хүмүүс ч олон байгаа биз???... элбэгдорж баттулга нар сайн найзууд хамтран ажиллаж байсан гэсэн биздээ... хялбаржуулах гэдгээр ЯЛГҮЙ гарах нь дээ... монгол улсын хөрөнгөөр баяжиж ЖАРГАЖ наргиж амьдарсан хүн ... гомдолгүй ... харин ТӨР өршөөж... улс орон ХОХИРЧ ҮЛДЭХ НЬ ШУДАРГА БУС баймаар... АСАР ИХ ӨРӨНД оруулсан ХҮН гээд олон хүмүүс ярихын билээ шдээ... тэд бүгд ХУДЛАА ЯРИХГҮЙ БАЙМААР...