Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатарчууд аа, баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдэд хандаж уриалга гаргажээ.
Д.Сумъяабазар:
- Цэлгэр цэвэр, аюул эрсдэлгүй Улаанбаатар хотыг бий болгох Нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжин хашаа хайсаа буулгаж, гадаа талбайгаа тохижуулж, нийслэл хотдоо өнгө нэмж буйд талархал илэрхийлье.
Улаанбаатар хотод өдгөө Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь аж төрж, нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа явуулж байна. Төвлөрөл дагасан энэхүү хэт бөөгнөрөл нь өнгөрсөн хугацаанд үл ойлголцол, тусгаарлан бэхжих орчин нөхцлийг үүсгэсэн ч энэ нь ирээдүй цагт Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, аж ахуйн нэгждээ дэмтэй хотын соёлын түгээн дэлгэрүүлж, дагаж мөрдөж, цэцэглүүлэн хөгжүүлэх их зорилтоос ухрах шалтаг шалтгаан болох учиргүй юм. Иймд үүсэн байгуулагдсан 400 жилийнхээ ойд дөтөлж, хотын соёлыг манлайлан төлөвшүүлэх учиртай их хотын ирээдүйг цэлгэр цэвэр, аюул эрсдэлгүй болгож, тусгаарлан хашаалсан жижиг эрх ашгаас чөлөөлж, гадна талбайгаа иргэндээ ээлтэй тохижуулах нь Улаанбаатар хотын оршин суугч нэг бүр болоод аж ахуйн нэгж бүрийн үүрэг хариуцлага хэмээн гүнээ итгэж байна.
Энэхүү итгэл, хүлээлт, зорилтыг хүндэтгэн үзэж, бид бүхний санаачилгыг дэмжин үйл хэргээрээ манлайлан үлгэрлэж буй иргэн, аж ахуйн нэгж бүхэнд дахин талархал илэрхийлж, үргэлжлүүлэн нээлттэй хамтран ажиллахыг уриалж байна.
Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хотын төлөө хамтдаа хичээцгээе гэсэн байна.








хашааг цэгцлэх ёстой гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрч байгаа нь сайшаалтай байна аа
хашааг цэгцлэх цаг болсоон амжилт хүсье Өндөр хөгжилтэй оронд бүрэн төгс хөгжсөн гудамжны хоол үйлчилгээг арай л өөр хэлбэрээр монголчууд ойлгоод байна аа энэ ТҮЦ нэртэй автобусны буудал дээр замбараагүй авчирч байрлуулж байгаа амбааруудыг цэгцлэж өгнө үү арай биш ээ
Баянгол дүүргийн 2 р хороо 63 В БАЙРТАЙ ЗАЛГАЖ БАРЬСАН БEТОНОН ХАШААГАА НУРААЖ ОРЧНЫГ ШЭЭС БААС ХОГИЙН ЦЭГЭЭС САЛГАЖ ӨГЧ ТУСЛАНА УУ