Увс аймгийн Өндөрхангай суманд хүний боомын өвчлөлийн 1 тохиолдол бүртгэгджээ. Тус тохиолдол Зоонозын өвчин судлалын төвөөс лабораторийн молекул биологи(PCR)-ийн шинжилгээгээр онош нь баталгаажсан байна.
Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.
Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг учир малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:
- Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах;
- Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх;
- Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлгийн байгууллагад хандах;
- Үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах, газар шорооны ажил хийхдээ хамгаалах хувцас өмсөж занших, арьсаа шалбалах, гэмтэхээс болгоомжлох;
- Шалтгаангүй үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй, ил задгай хаяхгүй байх;
-Мэргэжлийн байгууллагад хандаж мал үхсэн шалтгааныг тогтоолгох
Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)








Admina mi comig biti ustgarai hairtaishuu demjdishuu hoorhon shuu unji aji baji
Shaaaaal t1in
Amid yvhiin tsagt ihiim uzehnde
amidracihinsan
Vaktsinaa shahah sanaatai uvchin taraajiin l gej oilgojiin uur yu bhavdee ymar ch uvchin bhgu bjgaad genet uvchin ilerne gdg chni sanaataigaar l uvchin avchirch bn gsn vg shdee
sanal neg bainaa
Iim ym gj yu bsy unen c umu ugu c umu
odoo tiim yum bolohgvi ee duussan odoo bgvi
Gg
be like
shaa
Golomt xeseg bolon sejigt gazraar xvn bolon mal ywuulaxgvi bx malchidad tsag tuxain ved medeelel sn xangax zowolgoo ogox