Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Хасар бурхны оронд дэвшжээ. Энэ талаар зохиолч Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудаснаа "Өглөө босоход нэг нь орчлонг орхидог гашуун хорвоо юм даа.
Түүнийг гэргийтэйгээ хамт СУИС-н урд гудамжны Борхош кафег ажиллуулж байхад нь зохиолч бид их очдог болзооны газар байв. Ковидоор тэрийгээ больсон байсан.
Л.Хасартай хамгийн сүүлд Зохиолчдын эвлэлийн даргын сонгуульд нэр дэвшинэ гэж байхад нь таарч билээ.
Ижийгээ дагуулаад явж байсан. УИД -н 1 давхрын кафед бид хэд бөөнөөрөө үдийн зоог барьж инээлдэн Баасан эгч их л жаргалтай суусан тэр өдрөөс хойш уулзсангүй. Хасар байнга л хүн явуулж, шоглож байдаг сан.
Үргэлжилсэн үгийн зохиолчдын #ХөхСудар бүлгэмийн групп чатад ч Хасар л орж ирэхээрээ бөөн хөгжөөн нэмдэг сэн.
Итгэхгүй байна. Хасар минь ижийгээ орхиод, ижлээсээ тасраад хаашаа ингэж их яараа вэ?
Ижий, ахан дүүс, гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум Ма ни бад ми хум" гэсэн байна.








ГҮН эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум...
Яасан юу болсон өвчин үү авар осол уу хүнд хорлогдсон уу хүнд ойлгогдох мэдээ өгж чадахгүй юм бол иймэрхүү мэдээ нийтлээд хэрэггүй шүү эргүүнүүдээ сургаар мэдээ дамждаг дундад зуун байгаа бишдээ мэдээллийн байгууллага юм бол жоохон хариуцлагатай бай
Тэр нь чамд тийм чухал уу
Ум ма ни бад мэ хум