ГССҮТ-ийн жижүүрийн эмч, эмнэлгийн ажилтнууд дутуу төрсөн нярайн амийг аварчээ. Тодруулбал, энэ сарын  01-ний /2022.07.01/ шөнө тус төвийн ХАЯТТасгаар тусламж үйлчилгээ авахаар ирсэн  иргэн М нь санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төржээ.

Улмаар эндэх эрсдэл үүссэн байсныг ахлах жижүүр Ц.Цэнд-Очир, Д.Оюунхишиг, ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа, ХАЯТТасгийн их эмч Т.Отгонболд болон асрагч, сувилагч нарын баг цаг алдалгүй сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлжээ.

Дутуу төрсөн нярай 26 долоо хоногтой байсан бөгөөд амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж эхийн хамт 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна. 

Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв