ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчлал хийж байгаа билээ. Дөнгөж сая  С.В.Лавров болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  нар хамтарсан мэдэгдэл хийлээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын байр суурийг хүргэж байна.

С.В.Лавров: 

- Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн хэлцэл маш үр дүнтэй боллоо. Цар тахлын дараа хоёр орны харилцаа бүрэн сэргэж байна. Хоёр орны гадаад худалдаа эрс нэмэгдсэн. Өнгөрсөн онд 30 гаруй хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 45 хувиар нэмэгдсэн байна. 

- Олон улсын нөхцөл байдлын талаарх манай хоёр орны байр суурь ижил байна.  НҮБ-ын үндсэн дүрэмд тусгасан бүх дүрмийг дээдэлж, тусгаар улсуудын эрх мэдлийг хүндэтгэж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр хөгжүүлэх зүйлийг дээдлэх явдал юм.

- Өөрийн зүгээс өнөөдрийн дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлалаа.  Тэр дундаа АНУ болон түүний холбоотнуудын зүгээс өөрийнхөө асуудлыг, бусдын гараар шийдвэрлэх хүсэлтэй холбоотой асуудлыг нарийн ярилцлаа.

- Энэ үйл ажиллагааны хамгийн эрсдэлтэй үйл явдал бол сүүлийн олон жилийн хугацаанд Украин улсыг Оросын эсрэг чиглэсэн шинэ нацизмын дэглэмтэй улс болгон хувиргаж, Украин улсын нутаг дэвсгэрээс ОХУ-д аюул занал учруулахад оршиж байгаа.

- Донбасст болон Украины бусад нутгуудад болсон цэргийн тусгай ажиллагааны үйл явцын талаарх мэдээллийг өөрийн зүгээс өгсөн. 

- Украинд болж үйл явдлыг хэрхэн өрнөж байгаа тухай бүх үнэн бодит мэдээллийг дэлгэхийг хүсэж байгаа. Харамсалтай нь Барууны орнуудын зүгээс үнэн бодит, бие даасан хараат бус мэдээллийн эх сурвалжийг хязгаарлаж байна.

- Бусад олон улсын хамтын ажиллагааны асуудлын хувьд НҮБ, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны байгууллагын хүрээнд мөн түүнчлэн Ази, Номхон далай дахь олон улсын талбарын хүрээнд харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон.

- Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага/ШХАБ/, Европын Эдийн Засгийн Холбоо, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагатай холбоо харилцааг улам илүү өргөжүүлэх тал дээр тодорхой саналуудыг хэлсэн.

- Монгол Улсын нөөц бололцоог бүрэн ашиглах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглан олон улсын тавцанд хамтын ажиллагааг улам илүү нягт уялдуулах тал дээр хоёр талаас хүсэл эрмэлзлийг харуулсан өнөөдрийн яриа хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт би хатагтай Батцэцэг сайдтай санал нэг байна.