“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар энэ оны эхний хагас жилд үр бүтээлтэй ажилласан нийт уурхайчдадаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадмын урамшуулал болгон нэг сая төгрөг олгожээ.

2022 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтот түвшнээ биелүүлж, орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулан ажилласан тул нийт уурхайчдынхаа хөдөлмөрийг ийнхүү үнэлж урамшуулсан байна. Нийт 10 636 хүн энэхүү урамшууллыг хүртжээ. Үүнд, ахмадууд, гэрээт байгууллагын ажилчид, МШӨ-ний хувь тогтоолгосон хүмүүс, ахмадууд, гэрээт байгууллагын ажилчид, саяхан Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шилжсэн "Эрдэнэт медикал" эмнэлгийн хамт олон хамрагдсан байна.

Энэ оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр 16890.0 мянган тонн хүдэр олборлож, 15553.0 мянган тонн хүдэр боловсруулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100 давсан хувиар биелүүлж, улс орон нутгийн төсөвт 738,8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.