Жилийн жилд наадмын өдрүүдэд цагдаагийн газарт олноор ирдэг дуудлага бол орон байрны хулгайн гэмт хэргийн дуудлага. Хүмүүс амралтын өдрүүдэд хөдөө, орон нутаг болоод амралтын газрыг зорихдоо гэрээ хөршдөө болон хамаатан садандаа захиж үлдээх, эргэж тойрч байхын чухлыг НЦУГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг анхааруулж байлаа.
Б.Батзориг:
-Цагдаагийн байгууллагад ердийн үед өдөрт дунджаар орон байрны хулгайн гэмт хэрэг 10 орчим бүртгэгддэг бол иргэдийн эзгүй, амралт зугаалгын цагуудад энэ тоо 30 болж нэмэгддэг. Тиймээс орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийн тулд гэрээ эзгүй орхиж байгаа бол хөрш айл болоод ойр дотно хүмүүстээ захиж анхааруулах нь зүйтэй. Түүнчлэн иргэд цахим орчинд гэр бүлээрээ аялж, зугаалж буй тухай мэдээллээ түгээдэг. Энэхүү мэдээллийг гэрийнх нь хаяг байршлыг мэддэг шунахайн сэдэлтэй хүмүүс овжиноор ашиглаж, хулгай хийх магадлал өндөр байдаг.
Оны эхний зургаан сард 1400 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон харамсалтай мэдээлэл байна. Энэ жилийн хувьд хурдан морь унаж байгаад гэмтэж гэмтлээ даалгүй нас барсан 23 тохиолдол, өндрөөс унасан 10 тохиолдол, Туул гол орчимд живж нас барсан 11 тохиолдол бүртгэгдсэн. Эцэг эхчүүд, харгалзан дэмжигчид болоод том хүмүүсийн болгоомжгүй байдлаас хүүхэд эрсдэж байгаа нь үнэхээр харамсалтай.
Сүүлийн өдрүүдэд гол усны түвшин нэмэгдэж байгааг сэрэмжлүүлье. Олон улсын хэмжээнд урин дулааны улиралд хүүхэд осол гэмтэлд өртөх хамгийн эрсдэлтэй тохиолдол нь гол, усанд живэх явдал гэдгийг тогтоосон. Тиймээс НЦУГ болон Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагуудаас өдөр тутамд 3500 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Туул голын эрэг дагуу морьт, завьт эргүүл хийхийн дээр олон нийтийн болон оюутан цагдаа нарын хүчийг ашиглан ажиллаж байна гэсэн юм.
Түүнчлэн жил бүрийн наадмаар 150 орчим бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрдөг байна. Тиймээс хүүхдийг хамгаалах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд болон хүмүүс олноороо цугладаг газруудад хүүхэд багачуудад эцэг эхийн утасны дугаар бүхий цаасан бугуйвч зүүлгэх юм.








Хуучиндаа өөрчлөлт оруулах цаг болсоон...
Мэр сэр бүр уламжлал хадгалах нэрээр дэмийрэлдаа автчихсан хүмүүс байнаа
ene hudlaa too bh unen bol erliiz aduunaas l bolj bga shuu
Хүүхдийн амиар тоглосон баячуудын дур хүслийг нь хазаарлах болсон.Өөрсөдөө унаад уралдана биз.Эсвэл унаач хүүхэдтэйгээ гэрээ байгуулан эцэг эхтэй нь 10 саяаас доошгүй тохиролцоо хийж байхаар хуульчил. 23 хүүхэд хохь нь уу новшнуудаа.
Морины уралдах зайг багасгаад зөвхөн морины Эзэн нь юмуу насанд хүрсэн үр хүүхэдээр нь унах хууль боловсруулаач ээ. Ядуусын үр хүүхэд үнэ цэнэгүй юмуу хаашаа юм.Морь хүүхдийн амиар наадаж зугаагаа гаргахаа боль.Аймхай хулхи их хурлын гишүүд долооцгоогоод олигтой хууль хийж чадхаа больсон. Хэрэгжүүлэгчид нь ч хөдлөхгүй болжээ.
Хүүхдүүдийнхээ амиар дэнчин тавьж баяралдаг баяр Хүлгийнхээ үхлээр дэнчин тавьж нааддаг наадамтай хогийн харигас монголчууд
Юу үнэн тэр үнэн
Hurdan mornii durmiig uurchluh heregtei. Medeej ene bid nariin negen uv soyol ch bidnii ireedui boloh huuhduudee hurdan morinoos bolj aldah mash haramsaltai. Tiim minii bodloor hurdan mori unah huuhdiin nasnii hyzgaar tavih mash chuhal sanagdaj bn. Jishee n gadaadiin orond bootsoot morin toirogt jaahn huuhed uralduuldaggui. Harin ch tom humuus uralduuldag gehdee medeej jin bagatai humuus uralduulah heregtei. Mongolch gsn tuuntei adil nasnii hyzgaariig +18 bolgoh heregtei gej bodoj bn.
Hvnd zahiad yahuu de ezenteil blahgvi bol
Ingej naadna gej yu bsiim huuhdiin amiar mungu oldog shunaluud
Томчууд өөрсдөө унадаг болгомоор юм. Хайран бяцхан үрс
Бяцхан үрсийн амь насаар зугаацаж наадахаа боль харин хүүхдүүд минь
Хүүхдийн амиар наадахаа болье оо. Хөөрхий хүүхдүүд минь
Хүүхдийн амиар наадахаа больцгооё.
Уралдааны явцад хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Эмэгтэйчүүд голдуу цөөхөн хэдэн төрийн албан хаагчдыг Хүүхэд хамгааллын ажлөа хийж шаардлага тавьсаны төлөө Уяачид болон Эцэг эхчүүд хичнээн их үзэн яддаг гээч!!! Ийм аюулаас нь сэргийлж Хүүхэд хамгаалах баг ажиллаад бгаа юм шүү дээ
Malnuud
Эрлийз адуу өндөр бөгөөд хөлийн хурд ихтэй бөгөөд хүүхэд унасан тохиолдолд дээгүүр нь гишгиж гардаг тул хүүхдийн эндэгдэл их байна. Монгол адуугаараа уралдсан бол ийм эрсдэл гарахгүй шүү дээ
Zevee
Soliotoi ym yriad bai huuhdiin ami yrij bhd erliiz mal ntr gd mal shigee ym yriad bhin
Хүүхдээ өгөхгүй байхад л болох бишүү. 5-10 цаасаар хүүхдийнхээ амь насыг сольж байгаа эцэг эхчүүд болио
Хүний алтан амь мөн хэцүү яаа мориний уралдаанаа зогоогоочээ
Morinii uraldaaniin hasah heregteishdee,baij bolomgvi ym,iim ymaar tsugaatsaj bolohgvishdee!!!!!!!
Huuhed unaj uhej nasnii suumgai bolohiig harj baysdag galzuu ork ard tumen oor bitgii baigaasai
Morinii unaach huuhduud jiliin jild haramsaltaigaar bertej amia aldaad bgaa mortloo unaach huuhdiin too bagasahgui bgaa shaltgaanni turuulj irwel teden say gsn bai ondor bolonguut etseg ehchuudni shunaltaad huuhdee unuulaad bna2rt ene talaar huuli juram batalj bgaa nowshnuudni oorsdoo morinii businesstei uyach nar shd..
Ёо ёо ямар муухай мэдээлэл вэ
хүүхдийн амиар наадахаа больцгоо.эрхэм МАНгарууд
Huuhdiin ami nas yu ch bish yum bhdaa… ?!!!!!!!!! Bi bol bayasaj chadahguin bna…
Юу жинхэнэ наадам нь эхлээ ч үгүй байхд …
,амаар , юм бэ дээ.энэ наапмаар эмнэлэгийн машинаас бусад том том жип хамт уралдуулалгүй дроноор хянаач..
Адуу хүүхэд хоёрын амь насаар зугаацдаг улс орон энэ дэлхий дээр монголоос өөр бүү байг?тэгээд бас хүүхдийн эрх энэ тэр гэж солиорохоосоо ичдэг болоосой
Санал нэг байна! Насанд хүрээгүй нялх хүүхдийг адгуусны нуруун дээр суулгачихаад, унахыг нь харж адерналин ялгаруулдаг хүн адгуус бол уячид шүү!!!