Япон улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ бусдад хорлогдон, амиа алдсанд түүний гэр бүл болон тус улсын Засгийн газар, ард түмэнд хандан гүн эмгэнэл илэрхийлье. Тэрээр есөн жил Засгийн газраа удирдахдаа Монгол Улсад гурвантаа айлчлан ирж, монгол төрийн удирдагчидтай есөн удаа уулзалт хийн, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайлбал, өнөөдөр эрчим хүч, харилцаа холбоо, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, барилга гээд олон салбар дахь хамтын ажиллагаа өргөжин тэлж, шинэ шатанд дэвшиж байна.
Япон улс бол Монгол Улстай “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулсан анхны улс төдийгүй анхны гуравдагч хөрш юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд Япон улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж зэрэг санхүүгийн дэмжлэг онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ бүхэнд Шинзо Абэгийн үүрэг их ээ.
Тэрээр хүний эрхийн болон жендерийн өндөр мэдрэмжтэй улс төрч төдийгүй Монгол оронд, монгол түмэнд элэгтэй, чин сэтгэлтэй нэгэн байсныг дурсахад таатай байна. Тэрээр зургаан жилийн өмнө манай улсад айлчлахдаа “Монголын улстөрөөс үл хамааран Япон-Монголын ахан дүүгийн харилцаа хэвээр үргэлжилнэ” хэмээн мэдэгдэж байсан билээ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ








chairan chun , ich charamsaj bna. Um maani bad mi chum!!