Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины эхний уралдаан болж өндөрлөлөө. Хязаалан насны  уралдаанд нийт 306 морьд уралдсанаас  

- Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрд үрээ, 

- Аман хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Л.Пүрэвдоржийн хээр үрээ, 

- Айргын гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн хээр морь, 

- Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Гантөмөрийн зээрд морь, 

- Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр морь давхилаа.