#Шууд: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадамчин олны баярын мэндийг хүргэж байна!
Гавьяат тамирчин Кёкүшюүзан Батбаяр:
- Өнгөрсөн 2 жилийн хугацаанд монголчууд маань коронагийн улмаас наадмаа сайхан хийж чадаагүй. Тиймээс монгол хүнийхээ хувьд 100, 101 жилийнхээ ойгоор зодоглоод, тугаа тойрч, зүлэг ногоон дэвжээн дээрээ гарч, хийморио сэргээнэ дээ.
- Намайг хүүхэд байхад тэр бөх түрүүлнэ гэж хэлэхэд л тэр бөх нь түрүүлдэг байлаа. Харин одоо үед ингэж хэлэхэд үнэхээр хэцүү болсон. Манай бөхчүүд бүгд жигд, бараг мэргэжлийнх болсон. Саяхан Увс, Ховд аймгийн галаар яваад ирлээ. Бөхчүүд маань сайхан өнгөтэй байна.
Гавьяат жүжигчин Д.Баясгалан:
- Монгол хүн бүр наадмаа санасан байх. Миний хувьд ч гэсэн баяр наадмаа их хүлээлээ. Нар хур тэгширсэн сайхан өдөр хос жилүүд давхцаж байгаа нь хөтөлгөө морьтой давхиж байгаа мэт өргөн сайхан наадам болж байна.







Сайхан гэр бүл даруухан гоё ба
Хийморь нь доройтоод хулгай луйвар хийгээд байгаа юм уу