NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, залуу бөх Ч.Лодойсамбуу энэ удаагийн наадамд зодоглож буй. Тэрбээр эхний даваанд Төв аймгийн Аргалант сумын, Улсын заан Дорлигжавын Амгаланбаатартай учраа таарч, өвдөг шорооджээ. Тэрбээр барилдааныхаа тухай zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа 

Ч.Лодойсамбуу:

- Барилдаан сайхан боллоо. Өөрөө дайрч байгаад хөлөө алдчихлаа. Жаахан яарчихлаа, бас туршлага дутлаа. Юундаа яарав даа гэж бодоод л байж байна. 

- Өнгөрсөн 2 жилийн хугацаанд өв соёл руугаа их дайрсан. Өв соёл маань л буруутай юм шиг л дайрсан болохоор шарандаа энэ жилийн наадамд барилдлаа. Гэхдээ наадамд барилдах нь Монгол эр хүн бүрийн л хүсэл шүү дээ.

- "Увс нуур" галд 10 хоног бэлтгэл хийсэн. 10 хоногт бөх сурна гэж юу байхав. Эхний даваанд унасан ч гэсэн бахтай сайхан мэдрэмж төрж байна. Наадамд барилдах шийдвэрээ нэлээн эртнээс гаргасан гэв. 

Гэрэл зургийг Ч.Ганбат