Их насны морьдын уралдаан боллоо. Их насны морьдын уралдаанд 423 хурдан хүлэг бүртгүүлснээс 330 их нас гараанд гарлаа. Энэ жилийн наадамд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач С.Энхтөрийн дүүгүүр хээр морь түрүүллээ.

Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн халтар, хатан сүйх морь ирлээ. Айргийн гуравт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын хонгор халзан, айргийн дөрөвт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ц.Эрдэнэбаяр бор халзан, айргийн тавд, Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Х.Бат-Эрдэнэ халиун тус тус хурдаллаа.

Энэ жилийн баяр наадамд уралдах морьдыг сэрвээний өндрийг хэмжин уралдуулж байгаа. Мөн сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг шууд дамжуулан уяачид болон наадамчин олонд ил, тод шуурхай зохион байгуулж байна.

Эх сурвалж:  Хурдан морины салбар хороо