Улсын баяр наадам, аялал, амралтын бүсэд зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн энэ үед цагдаагийн байгууллагаас цагийн менежментээр хяналт шалгалтыг зохион байгуулж байна.  Наадмын эхний өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 11 ний өдөр тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурд хэтрүүлсэн 415 зөрчлийг илрүүлж газар дээр нь хариуцлага тооцжээ.

Энэ хугацаанд орон нутгийн замд 50 гаруй цэгт 100 гаруй алба хаагч, мөн цагийн менежментийн 89 цэгт 185 алба хаагч, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байгаа аж. 

Цаашид цагдаагийн байгууллагаас гарч байгаа осол хэрэг түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд учирч байгаа хохиролыг багасгахад анхаарч хурд хэтрүүлэх зөрчилд газар дээр нь хариуцлага тооцон ажиллах болно хэмээн ТЦА-аас мэдээллээ.