Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.
Барилдааны өмнө Увс аймгийн Хяргас сумын харъяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, харьшгүй хүчит, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Хорлоогийн Баянмөнх цолоо дуудуулан зодог тайллаа.
Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг юм. Тэрбээр 1968 1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадмуудад түрүүлсэн билээ.

ИХ АВАРГА Х.БАЯНМӨНХ
1963 оны улсын наадамд 5 давж, Улсын начин
1963 оны Бүх ард түмний спарткиадад 27 давж, 2-р байр эзлэн, Улсын заан
1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж, Улсын арслан
1968 оны улсын наадамд түрүүлж, Улсын аварга
1971 оны улсын наадамд түрүүлж, Дархан аварга цол тус тус хүртсэн.
10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.
1963 оны улсын наадамд 5 давж, Улсын начин цол
1964 оны улсын наадамд 6 давж, Улам нэмэх чимэг
1965 оны улсын наадамд 8 давж, Хурц гарамгай чимэг
1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж, Улсын арслан цол
1967 оны улсын наадамд 8 давж, чимэг
1968 оны улсын наадамд түрүүлж, Улсын аварга цол
1969 оны улсын наадамд 7 давсан
1971 оны улсын наадамд түрүүлж, Дархан аварга цол
1972 оны улсын наадамд түрүүлж, Далай даян чимэг
1973 оны улсын наадамд түрүүлж, Баяр наадмын манлай чимэг
1974 оны улсын наадамд үзүүрлэж, Түмнээс төгөлдөр чимэг
1975 оны улсын наадамд түрүүлж, чимэг
1977 оны улсын наадамд түрүүлж, Үлэмж бадрах чимэг
1978 оны улсын наадамд 7 давж, Улс даяар гайхамшигт чимэг
1979 оны улсын наадамд түрүүлж, Манлайн баясгалант чимэг
1980 оны улсын наадамд 7 давж, Бүхнээс дуурсгалт чимэг
1981 оны улсын наадамд түрүүлж, чимэг
1982 оны улсын наадамд түрүүлж, Тод сонин үзэсгэлэнт чимэг
1983 оны улсын наадамд 7 давж, Бат нягт итгэлт чимэг
1984 оны улсын наадамд 6 давж, Өнөд баясгалант чимэг
1985 оны улсын наадамд 7 давж, Манлайн баясгалант чимэг
1987 оны улсын наадамд түрүүлж, Тунч гарамгай чимэг
1988 оны улсын наадамд 7 давж, Олныг баясгагч чимэг
1989 оны улсын наадамд 7 давж, Бууршгүй хүчит чимэг
1990 оны Монголын нууц товчооны ойд зориулсан наадамд үзүүрлэж, Үлэмж хэтэрхий чимэг
1991 оны улсын наадамд 7 давж, чимэг
1992 оны улсын наадамд 6 давж, чимэг хүртээжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Хорлоогийн Баянмөнхөд цол үр хүүхэд, ач зээ, шавь нар нь болон Үндэсний бөхийн холбоо хүндэтгэл үзүүллээ.
Гэрэл зургуудыг Ч.Ганбат








Монголд л 80 өвгөн зодог тайлах юм энэ бөх нэртэй нөхдүүд зодог тайлах гэдэгээ больмоор юм Сүхбат гэж эргүү зодгоо тайллаа л гэсэн барилданаал гэх юм барууны магнайд гаргуул барилдага ч гэх шиг !????
Өнгөрснийг муулах, өөрийгөө өргөмжлөх донтой байна гэдэг тиймч сайхан зүйл биш. Гай, гавьяа хоёр нь тэнцүүхэн илүү ч үгүй, дутуу ч үгүй байдаг нэг дархан аварга даа.
Урьд өмнө нь үзэгдээгүй, ирээдүйд дахин үзэгдэхгүй агуу суут хүмүүнтэй 1 зуунд хамт амьдарсандаа баяртай бна аа. 67 жил ард түмнээ цэнгүүлсэн нөр их хөдөлмөрт тань баярлалаа. Бөхийг Монгол бөх болгосон далай их зүтгэлд тань гялайлаа. Бид мартахгүй!