Энэ сарын 25-наас 8 дугаарр сарын 05-ныг хүртэл 11 хоногийн хугацаанд дараах хэрэглэгчдийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх аж. 

Дээрх хугацаанд хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх ба хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөжээ.

 Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харъяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг ба зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харъяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.