“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгат эхэлсэн. 

Хэлэлцүүлгийн эхэнд нэр бүхий өмгөөлөгчид хойшлуулах хүсэлт тавьж, өмгөөлөгчид шүүгчээс татгалзсан ч Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэж заасны дагуу хүсэлтүүдийг хүлээж авахаас татгалзсан. Улмаар хэлэлцүүлэг орой  21:30 цаг хүртэл хаалттай үргэлжилсэн юм. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.