"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн. Гэвч хуралд оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. 

Тодруулбал яллагдагчдын гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах найман хүсэлт иржээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж, шүүх хуралдааны товыг ирэх 4 сарын 17 хүртэл хойшлуулсан байна. 

 Мөн Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон 32 хүнд хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.