Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар мэдээлсэн. 

Тэгвэл тухайн эмнэлэгт хүргэгдсэн хүү ухаангүй байдалтай, биеийн байдал нь хүнд байна. ГССҮТ-өөс хүүгийн биеийн байдлын талаар "ГССҮТ-д энэ сарын 8-ны өглөө хүргэгдэж ирсэн гурван настай хүүхдийн биеийн байдал одоогоор маш хүнд, амьсгалын аппараттай байна. 

Тухайн хүүхэд хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархиндаа битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэх тодруулгыг өгсөн байна.