Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-даа гаргасан талаар бид мэдээлсэн. Түүнийг өөр албанд томилогдоно, сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээллүүд гараад буй. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаараа тайлбар хийжээ.

Н.МАНДУУЛ:

- Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны 1-р сарын 13, мөн дахиж 4-р сарын 4-нд өгсөн байсан. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон.

Банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй гэсэн байна.