#ШУУД: Энхтайваны гүүрний доорх дулааны шугамд гэмтэл гарсан асуудлаар болон бусад асуудлаар ЗАА-с мэдээлэл хийж байна…


- Энэ сарын 12-ны өдөр Энхтайваны гүүрний дор байдаг шугамд гэмтэл гарсан. Энэ шугам 2002 онд ашиглалтад орсон. Ер нь Улаанбаатар хотын хувьд инженерийн шугам сүлжээний хувьд нэлээд хүндэрчихсэн. Сүүлийн 20-30 жил хуучин шугам сүлжээнд хөрөнгө оруулалт хийгдээгүй. 

- Улаанбаатар хотын байрнуудын дунд байдаг 1220 км шугам сүлжээ, дулааны 378 км шугам сүлжээний 60 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. 

- 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 27,1 км дулааны шугам сүлжээг шинэчилнэ. 

- Бага тойруу, Багшийн дээд, Соёл урлагийн их сургууль, Цэцэг төвийн уулзвар хүртэлх шугам сүлжээг иж бүрнээр нь солино. 

- Блю скай төвийн урд талын Жамъян гүний гудамж, хорооллын эцэс зэрэг 30 гаруй км шугам сүлжээг шинэчилнэ.