Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөгчдийн хамтарсан Ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ талаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өгчээ.
Н.ТЭМҮҮЛЭН:
- “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүний таван объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Дээрх дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчилсан.
- Мөрдөх байгууллагын зүгээс дээрх дөрвөн этгээдийг цаашид үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзээд холбогдох саналыг гаргасан. Прокурорын байгууллагаас саналыг үндэслэлтэй гэж үзвэл цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхийн байгууллагаас шийднэ.
- Мөн "БНСУ-ын "Daewoo" компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байна. Энэ талаар Солонгосын Элчин сайдын яаманд хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна.
- Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсээд байгаа. Тухайлбал БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг төлөвлөж байна.
- "Тэнүүн Огоо" компанийн нийлүүлсэн ногоон автобусны гэх асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, үйлдвэрлэсэн оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
-








Hurdan shiidehgui bol hudlaa bolno doo.
Маш зөв хотийн дарга тэр түгэжэрлийн сайд хоёрыг л ямар бсн хориж цагдаж сайн шалгаарай тэр Долгорсүрэнгийн том толгойлсон дуракийг шоронд хий
Хаана, юу ухаж болж байна бүгдий нь ил гаргаж идээ бээрийг нь сайн шахаарай. Амжилт
Энэ цагаан баньд бүүр замхрууллаа. Чадахгүй мэдэхгүй байж идвэхи гаргах нь тэнэгийн дүү гээд үг байдаг шүү..
Юм үзээгүй өлөн гуйланчид муу юмандаа сайн юмаа.Тэр гудамжны цас цэвэрлэдэг бас хог шүүрддэг гээд хүүхдиин тоглоомон машинуудыг бас шалгаж буцаах хэрэгтэйшүү.Нэг хогны жижиг машин салнинд ойчсон тийм арчаагүй жижигхэн юмаа 150сая гээд бичсэн байлуудаа ноднингиин өвөл.амжиргаа цагаанаас жижигхэн юм байсан даа бас ноггоон өнгөтэй байсан даа.эд нар нийлж луйвар хийдэг байхнээ.Ухвал нэг доороос ирсэн байж магадгүй шүү..Ман нам хулгайчаар луйварчингуудаар дүүрсэн байх нь. Мафи болцгоогоод идэж завшиж хийдүүлж голруулж өөр юу гэдэг билээ.цусалцгаадаг байх нь.авсандаа аваад орж тэврээд хэвтэхгүй л баймаар.Тийм муухай замаар олсон мөнгөөрөө үр хүүхэд ээж аав нандин бүхнээ тэжээхээр хоол болох уу.сэжиг мсүжиггүй монгол биш юмнууд байдаг юм уу??!!! бузартдаггүй яасан чөтгөрүүд вэ.