Энэ сарын 2-ны өдөр буюу өчигдөр 19 цагийн орчим бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо "Харуул алтай" хотхоны ... байрны 9 давхарт амьдардаг 5, 7 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амь насаа алдсан байна. 

Хүүхдүүд тухайн үед гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан аж. Тус харамсалтай хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхлээд байна.