#Шууд: Сураггүй болсон хүүхэд болон бусад цаг үеийн асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийж байна…

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА:

- ХНХЯ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас охиныг эрэн сурвалжлах ажилд эхнээс нь оролцоод явж байна.  Гэмт хэргийн шинж чанартай тохиолдолд цагдаагийн байгууллага удирдан ажилладаг. Прокурорын зөвшөөрөлгүйгээр гэмт хэргийн эрлийн явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй.  

- Хүүхэд хамгааллын асуудалд манай харьяаны байгууллагаас гадна БШУ, ЭМЯ, Цагдаагийн байгууллага, иргэд олон нийт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байна. 

- 108 утсанд энэ оны эхний найманд сард 70 мянган дуудлага ирснээс 50 хувь нь зорилтот дуудлага байсан. 
- Цаашид хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд оногдуулах ял шийтгэлийг чангатгах ёстой. Холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулж, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хүнийг зураг, нэртэй нь нээлттэй зарладаг болно.  Олон улсад ч жишгээр явдаг. 

- Сумдад малын асуудал хариуцдаг 5 мэргэжилтэн байдаг бол хүүхдийн асуудал хариуцсан ганц ч мэргэжилтэнгүй байна. Аймгаас мэргэжилтэн ирэх гэсээр цаг хугацаа алддаг тохиолдлууд цөөнгүй байна.

- Монгол Улс 1.2 сая орчим хүүхэдтэй. Гэтэл хүүхэд хамгааллын төсөв нь жилийн 8 тэрбум. Энэ бол үнэхээр дутагдалтай, хангалтгүй төсөв.