Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Х.Нурболат нь хуурамч дипломтой болох нь тогтоогджээ. Х.Нурболат нь Алтайн техникийн их сургуульд ичнээгээр сурч байжээ. Гэвч тэрбээр сургуулиа төгсөж чадаагүй, диплом аваагүй болохыг ОХУ-ын Барвалийн шүүхээс тогтоосон байна. Уг хурлын тэмдэглэл Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжиж иржээ.
Гэвч уг хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газар хаажээ. Тодруулбал тус газраас Х.Нурболат нь хуурамч дипломтай гэх хэрэг нь хөнгөн хэмээн үзсэн байна.
Х.Нурболат нь Баян-Өлгий аймгийн тендерийн тэрбумтан гэх мэдээлэл цацагдаад удаж буй. Тэрбээр аавынхаа үүсгэн байгуулсан “Мурап” ХХК-д 2006-2020 он хүртэл ажилласан бөгөөд уг компаниараа дамжуулан Баян-Өлгий аймагт баригдах сургууль, цэцэрлэгийн болон барилгуудын тендерийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр авдаг байжээ.
Харин 2020 оноос хойш аймгийн ИТХ-д сонгогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий компанидаа бүр тэрбумын төсөвтэй тендерүүдийг шууд авдаг болсон байна. Ингэхдээ тендерийнхээ санхүүжилтыг төсвөөс авдаг ч барилгуудаа дутуу гүйцэтгэлтэйгээр царцаачихдаг, Цагааннуур боомтын барилгын ажлын тендерийг авсаныхаа дараа өөрийн төрсөн дүүгээ боомтын Гаалийн газрын дарга болгосон зэрэг асар их ашиг сонирхолын зөрчилтэй талаар мэдээлэгдээд байгаа билээ.








Нам ч үнэн буянтай нэр үү. Том жижиггүй л хулгайч луйварчид. Намын дарга гуай юу бодож байна
Худлаа байхаа,энэ намаас эд нараас хэрэг зөрчилд холбогдсон нэг хүн байхгүй гэж бүлгийн дарга нь орон даяар олон нийтэд зарлаа биздээ
Дипломоор яах гээд байгаа юм бэ, женко юу ч үгүй атлаа ерөнхийлөгч, сайд нтр гээд л байсан биз дэн