Мэдээллийн технологийн инженерүүдийн ур чадварыг үнэлэх, дээшлүүлэх, энэхүү мэргэжлийн чиглэлд шаардагдаж буй чадварын түвшинг тодорхойлох зорилготой мэдээллийн технологийн инженерийн шалгалтын бүртгэл явагдаж байна. Шалгалтыг Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркаас зохион байгуулж байна.
МТИШ нь мэдээллийн технологийн паспорт шалгалт, мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт гэсэн үндсэн хоёр төрөлтэй бөгөөд энэ чиглэлээр сурч буй оюутнуудад зориулагдсан юм.
Мөн мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй төрийн болон хувийн байгууллагуудын мэргэжилтэн, инженерүүд уг шалгалтыг өгөх боломжтой.
Шалгалтын танилцуулах семинар авах хүсэлтэй байгууллагуудад нээлттэй. Шалгалтад бүртгүүлэгчдийг өмнөх жилийн тестийн материалаар хангана.
Бүртгэлийн хугацаа: 2023.10.16 хүртэл
Шалгалт: 2023.10.22-нд
Бүртгүүлэх холбоос : https://itpark.mn/itee/web/index.php
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99873748 дугаараас лавлана уу.







Shalgaltiin materialiig ni yamar chadwartai hun zohioh ym? Internetees heden test orchuulaad shalgalt awsan nertei tax huraahu haha ternii orond vendor companuudiig olon ulsad zuwshuurdug shalgalt ugsun ni deer. IT parkiin ene shalgaltiig ugsun gd bi yapond ajillaj bolhu haha utgagui shaass