Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 07:04 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиход тус тоотод иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана таазны хэсэг, эд зүйл шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн О/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ