Дорнод аймаг, Матад сумын Мэнэн багийн “Модон хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-т/  10.24-ний өдрийн 21:17 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 21:33 цагт цахим шуудангаар ирүүлжээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хилийн цэргийн 0306 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.