“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.
Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд 260 оюутан залуус суралцахаар явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг үдэх ёслолд оролцон баяр хүргэж, сурлагын амжилт хүсэн ерөөв.
Тэр бээр хэлсэн үгэндээ, алс газар сурахаар явж байгаа оюутан залуус дэлхийн боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид гэдгийг тэмдэглэв. Мөн гадаад улсад эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн, бие биеэ хайрлаж, тусалж, дэмжиж, хүндэтгэж явж байхыг захилаа.
Оюутан залуусыг үдэх ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар оролцлоо.
Өнгөрсөн жил “Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 256 оюутан залуус гадаадын 13 улсын их, дээд сургуульд суралцахаар явсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан.
Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах ”Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.















Монголын сургуулийг хэн ч тоохгуй, ийм л тер улстай!!!
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ….Д.НИнгэж л эцэг эх, эгч ах дүүс, элгэн саднаасаа алс холын харь нутгийг зорин эх нутгаасаа мордож байгаа Монголын идэрхэн сайхан залуучууддаа амжилтын дээд эрүүл энх сурлагын өндөр амжилтыг хүсье!Та нарыг энэ сайхан эх орон,өсгөж бойжуулсан эцэг эх болон ахан дүүс чинь эргээд ирэх мөч бүрийг тоолон хүлээх болно.Та нарын гарт Монгол орноо дэлхийн хөгжилд хүргэх итгэл найдварыг атгуулж явуулсан байгаа.Та бүхэн Монгол улсынхаа ирээдүйг өөрчлөн шинэчлэх мэдлэгийг сайн эзэмшиж,Монгол хүн гэдэг нэрээ өндөрт өргөн яваарай.Үе тэнгийнхнээсээ эрдэм мэдлэг, оюуны чадвахаараа шалгарч явж байгаа Монголын ирээдүйг хөтөлж явах Та нарын аян зам өлзийтэй баых болтугай! Монгол гэдэг нэр чихэнд чимэгтэй сайхан сонсогдоноМонгол эх орны минь газар шороо юугаар ч сольшгүй үнэт эрдэнэМонгол хүн энд унаж төрсөн нь хэмжээлшгүй их хувь тавилан