Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар Урт цагааны дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр иргэдийг Урт цагааны барилгыг нураагаад ногоон байгууламж болгох уу, худалдааны төв барих уу гэдэгт иргэд саналаа өгөхийг уриалав.
Х.НЯМБААТАР:
- Миний бие Нийслэлийн Засаг даргын албанд томилогдсоноос хойш Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах нэртэй анхдагч хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Энэ хуулийн төслийн үндсэн зарчим бол нягтаршил хэт ихтэй байршилд өндөр орон сууц барих явдлыг хязгаарлаж, дэд төвүүдээ түшиглэн Их тойруугийн нягтаршлыг багасгах. Өнөөдрийн байдлаар нягтаршил ихтэй Их тойруугийн орчимд өндөр барилга барих 1500 зөвшөөрөл олгогдчихсон байна.
Нийслэл өөрөө нягтаршил багасгана, өндөр барилгыг хязгаарлана гэх бодлого барьчихаад өөрийн өмчийн Урт цагааны барилгыг нурааж өндөр барилга барина гэдэг нь дэвшүүлж барьж байгаа бодлоготойгоо нийцэхгүй гэж үзэж байна.
Тийм учраас 1960-1962 оны хооронд баригдсан нийтдээ 8000 орчим мкв талбай бүхий энэ барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж барих уу эсвэл нийслэл өөрийн өмчийн ашиглалтыг сайжруулж шинээр барилга барих нь зөв үү гэдэг асуудлаар өнөөдөр анх удаагаа нийслэлчүүдээсээ санал асуулга авья гэдэг шийдэлд хүрээд байна.
Өнөөдрөөс эхлээд 7 хоногийн хугацаатай Ulaanbaatar.mn сайтад санал байршуулсан. Хурдан системийг ашиглан саналыг баталгаажуулна.
Энд байгаа түрээслэгчдийн дийлэнх нь 2020 оноос хойш түрээсийн төлбөр өгөөгүй, шүүхээр маргаан үүсгээд төлбөрөө төлөхгүй, өмчийн ашиглалтыг сайжруулахгүй байсаар байна. Түүнчлэн энэ барилга дотор хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүнүүдийг ашиглаж байгааг цагдаагийн байгууллагад шалгуулахаар нийслэлээс хандсан байгаа.
Аравдугаар сарын 10-ны дотор энэ байрыг суллах мэдэгдлийг өгсөн ч өнөөдрийг хүртэл суллаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тухайн байрыг албадан чөлөөлж өгөх хүсэлтийг хүргүүлсэн" гэлээ.
Урт цагаан хөгжлийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар: 2020 оноос хойш ус цахилгааныг хаасанч бид түрээсээ төлсөөр л байгаа.







Дороо зогсоолтой ногоон байгууламж болглвол сайн
Ногоон байгууламж
барилгажуулвал түгжрэлээ нэмж байгаа л гэсэн үг
Ногоон байгууламж
Ногоон байгууламж зогсоол
Tsetserlegt hureelen bolgoh
Цэцэрлэг болговол таарна