Авлигатай тэмцэх газраас НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг шалгаж эхэлжээ. Зарим хэвлэлүүд түүнийг 48 цаг саатуулсан талаар мэдээлж буй. Харин албаны эх сурвалж үгүйсгэж, доо шалгах ажиллагаа үргэлжилж байна гэлээ.
Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх.
Г.Төмөрбаатар нь 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ. Түүнчлэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, "Автобус 1" ОНӨҮГ-ын захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд сүүлд ДЦС-3 ТӨХК Хангамж үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!