Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач төгсөх ангийн оюутан байсан бөгөөд цэргийн албанд татагдаад 20 гаруй л хонож байжээ. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан тус ангийн албан хаагчдыг эмнэлгийн үзлэгт хамруулж, шинжилгээ авч эхэлсэн байна.
Энэ талаар Зэвсэгт хүчний хуурай замын ерөнхий командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал "Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид харамсалтай хэрэг явдал гарлаа. Цэргийн албаа хааж байсан нэг байлдагч маань амь насаа алдлаа. Байлдагчийнхаа ар гэр, төрөл төрөгсөд ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Гарсан хэрэг явдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтынхан ажиллаж, албаны хүрээнд энэ процессын талаар үнэн мөнийг тогтоохоор хичээж байгаа.
Өглөө 06:30 цаг орчим командлалын жижүүр над руу ярьж, ийм харамсалтай явдал болсныг надад мэдэгдсэн. Өглөө бослогын команд өгөхөд талийгаач босохгүй байсан тул очиж үзлэг хийн, эмч, жижүүрийн бүрэлдэхүүн очиход амь насаа алдсан байдалтай байна. Иймд дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаа, бусад холбогдох албан тушаалтанд дуудлага мэдээлэл өгснөө хэлсэн. Тухайн үед шуурхай бүлэг томилсон.
Одоогоор мэдэгдэж буйгаар байлдагч маань бусдынхаа адилаар амрах дохио өгөхөд амарсан байна. Өглөө 06:00 цагт бослого эхэлдэг. Харин бослогын дохиогоор босохгүй байсан тул байлдагчийг амь насаа алдсаныг манай үүрэг гүйцэтгэгч, алба хаагч нар мэдсэн байна. Зэвсэгт хүчний зүгээс талийгаачийн ар гэртэй холбогдсон. Үзлэг шалгалт тухайн анги дээр хийгдэж байгаа тул тийшээ оруулах боломжгүй байгаа. Цагдаагийн байгууллага ба Шүүх шинжилгээний газраас эцсийн дүгнэлтийг гаргана" гэх мэдээллийг өгсөн байна.








Энэ үзлэгийг ар гэрийнх нь хүмүүсээс байлгаж байгаад цуг хийх хэрэгтэй тэгэхгүй бол эмч нар ч нуугаад өнгөрнө бүгд нэг тал хөнгөн гээд л өнгөрөөнө
Үнэн шүү
Энэ цэргийн ангийг бүгдийг нь хилийн заставт тат хилийн цэрэг дут тай байгаа хотод ажилгүй юмнууд ингээд байгаа
Танай анги нэг биш удаа шүү дээ үнэхээр харамсаж байгаа бол хэргийг үнэн мөнөөр н. Гаргасан ир чадахгүй бол та нар бүх салааны орлогчоороо эхлээд холбоочин бүгд 45 хоног ус уухгүйгээр. Мацаг барь чадах уу. Хар арчаагүй юмнууд аа
ЭНЭ ТОМ ЦОЛТОЙ ДАРГА НАР ДАНДАА ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЛУУРЧДАА ХАМГААЛДАГ. ЭРҮҮЛ САРУУЛ САЙХАН ДҮҮГЭЭ ЭНХИЙН ЦАГТ ЦЭРЭГТ ЗҮҮНБАЯНД ЯВУУЛААД ҮХСЭН ЦОГЦОС АВСАН ДАА. ЦЭРГИЙН ДАРГА НАР АР ГЭРЭЭСЭЭ МӨНГӨ ЯВУУЛАХЫГ БАЙНГА ШААРДДАГ НЭХДЭГ УЛАМЖЛАЛ ТОГТООД БҮҮР ДАНСААР БИШ БЭЛНЭЭР НЭХДЭГ БОЛСОН СУРАГ ЭНД ТЭНД МЭР СЭР СОНСДООД БАЙДАГ ШҮҮ !!!.
хүний сайхан үрийг алчихаад битгий хуцаад бгаач.Амийг амиар соль.Бузар хүүрнүүд
Ахлагч нар нь зодож алаа биз
Хэн нэг олигархийн хүүхдиын оронд л цэрэгт татагдсан байгаа! АТГ , цагдаа сайн шалга!
Цэргээ дайсны суманд биш хэн нэгний хэнэггүй байдлаас болж алдаад байна уу...БХ болон ЗХЖШын дарга хоёр огцорч хариуцлага хүлээх ёстой
Битгий хуц. Тэд санаачлаагүй. Эцэг эхчүүд шаардсан юм
Odoo xvrelsvhig ortsoruulah xeregtei..tsag ni bolsoon.olonch aabin xvvd nar armid ybj altan amia aldaj baihad ordond suuj bui xulgaichuudiig bvgdig ogtsruulah xeregtei
Tsergiinhan hotsrogdson uzel bodloosoo dalej chadazgui hamgiin buduuleg humuu.s szuu!!!!!Hunii huuhded eh ornoo hamgaalah erdemd zurgah yostoi uugertei humuus gedgee buren duuren oilgoj yhamsarlaagui,Uursud uul hartsaanii soyolgui buduuleg bolchihson humuus Hunii huuhduuded yu zurgah be?????Zofoh degleh arga hereglehees uur arga baidag yum yy!!!!!!Ehleed armi szinechilehdej Uursudiinhuu soyoltoi hunleg ,bolobson hartsaatai bolgodon deer!!!!!!!!Uursuduu l humuujeegui baij Hunii huuhduud yaj humuujuulj zurgah yum be???????
Амийг амиар солих естой.
Zuw shvv
цэргийн штаб гэж аймаар харицаа муутай харгис хүмүүс байдаг шүү
Оютанууд суралцах хугацаандаа цэргийн албанаас чөлөөлөгдах хуультай хууль зөрчиж оюутан цэрэгт татсан цэргийн штаб,цэрэг татлагын эмнэлэгийн комиссоос эхлээд анги салбарын удирдлагууд шат шатандаа хариуцлага алдсан байж болзошгүй бүгдийг нь шалгах хэрэгтэй
Төгсөх курсын оюутанг татсан цэргий штабаас нь эхлээд шалгах ёстой
Нүүрсний хулгай ,цавчаа ногоон автобусны асуудлыг өөр зүгт хандуулах гэсэн МАН-ын дээрэмчдийн зохион байгуулттай ж ажиллагаа ч мөн байж болно.
Хүрэлсүхэд хариуцлага тооцох цаг нь болжээ..
Цэргүүдээр мэдүүлэг өгүүлэхгүй цаг хожих гэсэн арга байна. Зодож алсан нь тодорхой байна.
Нүдийг нүдээр шүдийг шидээр хариун нь авах цаг нь болжээ
..болжээ...хэтэрлээ
Энэ дэг гээч юм чинь Улаан Оросуудаас анх гарсан гэж байгаа. Тариачдын хүүхдүүд гэдэг чинь хэн хүчтэй нударгатай түүнд л захирагдана уу гэхээс үгэнд орно гэж байхгүй, боловсролгүй байсан байж л дээ. Манайд 60-70-аад онд орос цэргийн барилгынхан олноор ирж барилга барьсан. Манайхан яахав муу юм сурахдаа сайн улс хэтрүүлээд сурчихгүй юу.
Армийн дэглэлт бол Хүрээний хятадын эрлийзүүдээс гаралтай.МАН хятадын эрлийзүүдийг цэрэгт авч тэд нар нь хөдөөнөөс ирсэн монгол цэргүүдийг дэглэдэг байснаас үүдэлтэй.МАН-ын хятадын эрлийз дарга нар одоог хүртэл хөдөөний монголчуудад маш дургүй ханддаг..
zза болиочдээ хүн муулахын дон туссан юм шиг муу амтай байх юм.юу гэж дөнгөж очсон хүүхдийг дэглэдэг юм.амаа мэдэж бураач.
Эргүүгээрээ гайхуулаад яахав дээ
зодоод л алчихжээ сайн шалгуулаарай яргачдыг
Энэ арми гэдэг ярганы газрынхаа учрыг олооч. Удахгүй цэрэгт явахаа больсон шүү.
Дарамттай юм бэ. Шинэ цэргүүдийг шиншилж байхаар бусдыг нь шалгаачээ
Ийм нийгэм улс орон бүтээсэн нам удирдлагууд ард түмнээ уучилаарай!Хүү минь.24 онд ганц ч авилгач хулгайч алуурчин бүү сонгогдог
Emchiin uzlegt hamruulaj bhgui bol ayultai mun stress ihtei bol stressee diilehgui zurheer yavna odooni zaluus
Энэ ангид удаа дараа цэрэг эндлээ Яагаад. 326-р ангид давтагдаад байгаам бэ. Эрүүл саруул хүүхэд 21 хоногт өвдөхгүй байх Ямар учраас сайхан үрээ алдсан аав ээжийг арван хэдэн цаг өвлийн хүйтэнд гадаа зүрхийг нь зүсүүлж, нулимсыг нь барж зовоож байгаа нь хачирхалтай санагдана Хүний ёсоор хандаж дулаан байранд оруулж болохгүй гэж үү Ямар нэгэн дарамтнаас болсон уу, үгүй юу гэдгийг үнэн зөвөөр мэдэгдээсэй Наад архичин офецирууд яаж ч мэдэхээр дуулдаг шүү ЗХЖШ-ын үнэн мэдээллийг хүлээж байна. Үнэ зөв мэдээ өгөөрэй
yg ynen arihchin nobshnuudl bdag tsergin darga nar
Цэргийн дарга хариуцлага муу бна. Халагдах цэргүүд л зодсон бгаадаа салааны орлогч жагсаалын дарга болон тэр өдрийн эргүүлийн офицер,жижүүрийн офицерийг маш сайн шалгаарай
Цэргийн дарга нарыг 3- н жил болоод л сольдог байх хэрэгтэй
цэргийн дарга нэртэй алуурчдыг бэлдэхээ зогсоо!!! монгол төр.ерөнхийлөгч юу харж суунаа.дээд командлагч нь ерөнхийлөгч өөрөө биздээ.
Манай энэрэнгүй, шударга ерөнхийдөгч маань энн удаа огцрох байхаадаа.
Архинд донтсон цэргийн дарга нараа хөөж зайлуул.Заримыг нь эмчилгээнд оруул.Ичиж үхмээр юм.Цэргийн дарга нар нь цэргүүдээсээ архины мөнгө нэхэж зодож алдаг яргаллаа зогсоо.Захирагч нарыг ннь соль
yg ynen jinhen ynen
Яг үнэн шүү
Yag tiim