Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Айцийн даваа” гэдэг газар ачааны 3 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.15-ны өдрийн 18:21 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Синотрак ZZ325 загварын ачааны 2 автомашин уулын өгсүүр хэсэгт гулгаад уулын бэлд байсан “Синотрак ZZ3257” загварын ачааны автомашины бүхээгний хэсгийг мөргөж, жолооч Б /40 настай эрэгтэй/ жолооны хүрдэндээ хөл хэсгээрээ хавчуулсан байсныг “Холматро”-ийн задаргааны багаж ашиглан 30 минут ажиллан эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТ-ийн эмч болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.








Уг нь Айдсын даваа гэдэгсэн. Хэн дуртай нь газар орны нэрийг өөрийнхөөрөө бичээд байж болмооргүйсэн
Айц шүү
айцын давааны доогуур том оврын машинаа явуулдаг зам хийгээчээ жоохон цасны бараа харахаараа гулгацгаагаад эсвэл бүр хөдөлгөөнийг нь хавар болтол хязгаарлаачээ. халбага архи хэмжиж солиорч суухаар энэ мэт уул даваа тойрог замдаа анхаараачээ дарганцаруудаа????
Яг үнэн шүү. Том тэргийг цасны үеэр хязгаарла. Том тэрэгний ард жижиг тэргүүд хэзээ ч битгий яваарай
өвөл болхоор хальтиргаа гулгаа амаргүй юмаа