Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нас барсан харамсалтай хэрэг болсон. Хэргийг холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт гараагүй байна. Дээрх хэрэг гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж хэд хэдэн Ажлын хэсэг байгуулан, тодорхой арга хэмжээ авахаар болжээ.
Тухайлбал,
• Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүдээс гаргасан санал хүсэлтийг яаралтай судлан шийдвэрлэх;
• Хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж буй ахуй нөхцөлийн байдалд бодит дүгнэлт хийж, нөхцөлийг сайжруулах; /цэргийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, сэтгэл зүйн байдал, ахуй хангалт/
• Алба хаагчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч бүх ангиудад үзлэг явуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах;
• Цэрэг татлагатай холбоотой дүрэм, журмуудад өөрчлөлт оруулж, ажлын уялдаа холбоог сайжруулах;
• Зэвсэгт хүчний хэмжээнд хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын албаа хаах эрмэлзлэлийг дэмжихэд чиглэсэн зорилтот үйл ажиллагааг зохион байгуулах;
Дээрх ажлуудыг яаралтай зохион байгуулах үүргийг Ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосон бөгөөд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж ажиллахыг ч сануулсан байна.
Түүнчлэн өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх шуурхай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгоод байгаа юм.








Гацхан.энэ. анги.дээрч. биш.хэлиин. цэрэг.ямар. баидаг.бол. санаа.зово? ?л.б нашүү.хяна? ?ттаи.б.гаа? ?аи
Цаг үеэ дагасан өөрчилөлт шинчлэлийг шингээсэн сургалт арга зүйг нэвтрүүлэх хэрэгтэй. Хүн бүхэн адилгүй Хүлэг бүхэн жороо байх албагүй шүү дээ. Аливаа бүхэнд дасан зохицох чадвар гэдэг нь 1т байх асуудал шүү.
Үнэн шүү гэдэс гүзээгээ унжуулсан жирэмсэн офицёр хурандаа гёнерал нараа марш гүйлт хийлгэж тогтмолжуулах тураах гүйлгэх гэдэсгүй болгох.сайд та үтэр түргэн ажлаа өгөөд зайл үзлийн амьтан.
Гэдсээ даахгүй бүдүүн гэнэрал,хурандаа нарыг бахардаж үхтэл нь гүйлгээ
Тухайн анги салбарт алба хааж үүрэг гүйцэтгэж байгаа офер ахлагч нарын сэтгэл зүйн байдал архи мансууруулах бодис хэрэглэдэг эсэх бусад хорт зуршил байгаа эсэхэд хяналт тавих тухай ажил сайжруулах зүйлд тусгах хэрэгтэй.
Цэрэг татлагын ажил дэндүү хүнд сурталтай ил тод биш байна. Нэгэн сургуулийн гадаа татлагын хүнтэй уулзах гээд өдөржин зогсоодог. Чөлөөлсөн тухай дэвтэр дээр тэмдэглүүлэх гээд чадахгүй 2 жил боллоо.Ямарч их том их зантай дарга нар байх юм аа. БХЯ-ны хяналт гэж юм байна уу.