“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ХК-ИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2023 оны 11 дүгээр сарын 17

Нийслэлийн өмчит “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дараах төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд эсхүл түншлэлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төслүүдийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд эсхүл түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн мах боловсруулах үйлдвэр, олон нийт, үзэсгэлэн худалдааны бүсэд “Олон Улсын үзэсгэлэн, худалдааны төв”, “Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр”-ийг бүтээн байгуулан, үйл ажиллагаа эрхлэх холбогдох ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

Төслийн нэр, дугаар:

  • “Олон Улсын үзэсгэлэн худалдааны төв байгуулах төсөл” ЭЭАҮП2023/1053-01
  • “Мал төхөөрөх, мах боловсруулах 1 дүгээр үйлдвэр байгуулах төсөл” ЭЭАҮП2023/1053-02
  • “Мал төхөөрөх, мах боловсруулах 2 дугаар үйлдвэр байгуулах төсөл”ЭЭАҮП2023/1053-03
  • “Мал төхөөрөх, мах боловсруулах 3 дугаар үйлдвэр байгуулах төсөл”ЭЭАҮП2023/1053-04

 

Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 209 дүгээр тогтоолоор батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулна.

Хуулийн этгээд дангаараа оролцох тохиолдолд урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт дурдсан Маягт 3-аас бусад маягтуудыг  бөглөж ирүүлнэ. Төслийг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлэх тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний хуулбар хувь болон тусгай зөвшөөрлийн хуулбар хувийг ирүүлнэ.

  • Түншлэлийн хувьд:

            Түншлэлийн гишүүн бүр Маягт 3, 4-ийг заавал бөглөж ирүүлэх бөгөөд бусад маягтуудыг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөглөн ирүүлж болно.

Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13:00 цагаас өмнө “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” хаалттай ХК-ийн төв оффист /Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-15160, Жигжиджавын гудамж, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 12 давхар, 1208 тоот/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 13:30 цагт сонгон шалгаруулалтын оролцогчдод мэдээллийг нээлттэй зарлах болно.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл:

Хүлээн авагч:            “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК

Банк:                           Худалдаа хөгжлийн банк

Дансны дугаар:         411081820

Үнийн дүн:                  Төслийн баримт бичиг тус бүрийн үнэ 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг 

Гүйлгээний утга:        ЭЭАҮП2023/1053-..., хуулийн этгээдийн нэрийг бичнэ.

Утас:                           7010-0711, 89011940 /ажлын цагаар/

Мэйл:                          info@emeeltpark.mn

Жич: Сонгон шалгаруулалтын баримт бичгийг цахим хэлбэрээр авах боломжтой