#ШУУД: УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал Эрдэнэтийн 49, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн " Цeмeнт шохой" үйлдвэрт явагдсан хууль бус хувьчлалын талаар мэдээлэл хийж байна
О.БАТНАЙРАМДАЛ:
- Маргааш “Эрдэнэт”-ийн 49 хувь болон Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шүүхийн урьдчилсэн хэлэлцүүлэг болох гэж буйтай холбогдуулан энэ хэвлэлийн хурлыг хийж байна.
- 2019 оны гуравдугаар сараас өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэ үйлдвэрийн 49-ийн хэргийн схемийг анх удаа зарласан. Үүний ард дан ганц зөвхөн “Эрдэнэт” байгаагүйг одоо бид ойлголоо, харлаа. Гэвч ил болсон олон хулгай явж явж шүүх засаглал дээр очиж гацдагийг бид харж байна.
“Бэйзмэнт” компани Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй
- Хамгийн хүн ойлгоход хэцүү, олон оролцогчтой, комплекс луйврын схем бол “Эрдэнэт”-ийн 49 хувь болон Хөтөл, Дарханы үйлдвэрүүд. Энэ багц асуудлыг маргааш шүүх гэж буй тул олны анхаарал энд ирэх учиртай.
- Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ЗГ-аас төрд авсан. Энэ хэрэг 2011 онд Х.Баттулга хөрөнгө оруулалтын гэрээг цоо шинэ компанитай байгуулсан. Цаасан дээрх компани гэсэн үг. Тус компанийн цаад эзэмшигч нь Д.Эрдэнэбилэг байсан. Улмаар нэгхэн жилийн дараа уг компани Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авсан. Хөрөнгө оруулалтын хоосон гэрээг үндэслэж олгосон. Энэ зээлийн 40 сая ам.доллар нь 2015 онд Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банк руу орсон. Харин үлдсэн 21 сая ам.доллар нь гадагшаагаа шилжиж, цементийн үйлдвэр барьсан гэдэг.
- 2015 онд УИХ, ЗГ-аас өмч хувьчлалын жагсаалт гаргасан. Уг тогтоол дээр Цемент шохойн үйлдвэрийг хөрөнгө оруулагчдаа шууд өгөхөөр заасан. Төр сонгон шалгаруулалт явуулж байж өмчөө хувьчлах ёстой. Гэвч хөрөнгө оруулагч компанид нь шууд хувьчлуулсан. Улмаар гуравхан сарын дотор энэ үйлдвэрийг хувьчилсан. Өөрөөр хэлбэл 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсэн “Бэйзмэнт” компанид хувьчилсан. Нийт 5 жилийн хугацаатай авсан 61 сая ам.долларын зээл огт төлөгдөөгүй. Нийт хохирол 660 тэрбум төгрөг гэж тооцоологдож байна. Энэ мөнгөөр цоо шинэ боинг худалдаж авах мөнгө гэсэн үг.
- Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал 2011-2016 оны хооронд маш хурдтайгаар өрнөсөн. 2016 оны сонгуулийн яг өмнөх өдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компани худалдаж авсныг зарласан.
Кью Эс Си” компани гангийн үйлдвэрийн бариагүй хэрнээ улсын төсвөөс 240 тэрбум төгрөг гаргуулсан
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээг “Кью Эс Си” компанитай байгуулсан байдаг. Ингэхдээ 41 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж тус гэрээнд тусгасан ч хоёр жилийн дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын жагсаалтад оруулсан. Жагсаалтад ороод хэдхэн сарын дараа, концессын гэрээ байгуулагдаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилээр “Кью Эс Си” компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Гангийн үйлдвэр барих зорилгоор. Дэд бүтцээ бол нэг жилийн дотор хийсэн. Барингуутаа “Барих шилжүүлэх ашиглах” нөхцөлөө “Барих, шилжүүлэх” болгож өөрчлөөд, төрөөс 240 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Өнөөдөр гангийн үйлдвэр баригдаагүй. Эргээд улсын төсвийн 240 тэрбумаар барьсан дэд бүтцийн санхүүжилтээ буцаагаад авсан хэрэг. Мөн 2016 онд буюу сонгууль болохоос дөрөвхөн сарын өмнө амжиж хийгдсэн процесс.
Эрдэнэтийг авсан 400 сая ам.долларын 72.9 хувь нь төрийн мөнгө
- “Эрдэнэт” үйлдвэрийг манай улсын саалийн үнээ гэдэг. Төсвийн хамгийн том орлогыг Эрдэнэт үйлдвэр бүрдүүлж ирсэн. ДНБ-ий 6.3 хувийг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа бүрдүүлж байгаа. Нийт экспортын 9.4 хувийг мөн дангаар бүрдүүлдэг, 40 жил ажиллаж буй нүсэр том үйлдвэр. Улстөрчид Эрдэнэт үйлдвэрийг удалгүй зогсоно, нөөц нь шавхагдана гэж ярьж байлаа. Дахин 70 жилийн нөөцтэй гэдэг нь батлагдсан. “Оюу толгой”-гоос дутахгүй гэсэн үг. ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг 2016 оны 6 дугаар сарын 29 буюу сонгуулийн өмнөх өдөр Монголын талд авсныг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд зарлаж байсан. Энэ үйлдвэрийг хэн авав гэдэг асуулт байсан. Энэ гурван үйлдвэрийн хувьчлалын асуудал яагаад хамтдаа шүүх дээр очиж байгаа вэ гэвэл 2011-2016 оны хооронд бүх үйл явц давхацсан.
- Хөтөлийн үйлдвэрийн шохой, Дарханы үйлдвэрийн төмөрлөгийн ган бөмбөлөг нь “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлэгддэг. Тиймээс дээрх хоёр үйлдвэрийг хамтад авч байж, тэндээс ирж байгаа бүх мөнгөн урсгалыг Эрдэнэтийг авахад зориулсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийг авсан гэх 400 сая ам.долларын 72.9 хувь нь төрийн мөнгө байж гэдгийг тогтоогоод байгаа юм.
- Энэ хулгайг дөнгөж 2019 онд ард түмэн мэдсэн. Хулгай зарлагдсан ч хэн нэгэн хариуцлага хүлээхгүй байсаар байна. Энэ бүгд шүүх дээр очиж эцэслэгдэх ёстой. Харин маргааш анхны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явах гэж байна. 400 сая ам.доллар гэдэг бол Эрдэнэт үйлдвэрийн 2 жилийн цэвэр ашиг.







Схемчин амьсгаа болжээ энэ пизда. Бөөн л схем зурсан нөхөр.
Яасан их өс санаж баына.БЗС-н хулгайч псда юу
Монголчууд аа, хувиа хичээсэн ааш араншингаа намжаагаад, орчин тойрноо цэвэрлэцгээ! Дээр үед Монголчууд ойр орчиноо сайн дураараа ба хамтдаа хагас сайн өдөр болгон цэвэрлэдэг байсан юм. Ааш араншинтай монголчууд аа, даварцгаахаа больцгоо!
Иргэн зохион байгуулалттай дээрээс нь удирдаж хийсэн зууны луйвар эби толгойлогч нь ардчлал гэхээр их итгэж бсныг яанаа