Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амны чиглэлд хоёр буга төмөр замын хамгаалалтын хашааг давж орсноор галт тэргэнд дайруулсан осол гарчээ.  

Энэ талаарх мэдээллийг 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны 22 цаг 40 минутад машинист Н.Батхишиг Төмөр замын удирдах газарт өгсөн ба тус мэдээлжээ. Хамгаалалтын захиргаа болон Төмөр замын Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ажилласан байна. 

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн хоёр бугыг хулгайн анчид агнасан гэх мэдээлэл тархсан нь ташаа мэдээлэл хэмээн Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ.