Өнөөдөр говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Цасан шуурганы аюулаас сэрэмжтэй байж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд цасан шуурганаар хол замд гарахгүй байх мал сүргээ хол бэлчээхгүй байхыг анхааруулж байна.

Өглөөний 08 цагийн ажиглалтын мэдээгээр цас орж байгаа аймаг сумдын мэдээлэл хүргэж байна.