Б.Дэлгэрсайхан: Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 км метро барихыг ЗГ дэмжлээ.

Б.ДЭЛГЭРСАЙХАН: 

- ТЭЗҮ боловсруулах, зураг төслийг ойрын хугацаанд хийх үүргийг Ерөнхий сайд өгсөн. ТЭЗҮ, зураг төслийг хийхдээ нийслэлийн төсөв дээр тавьж мөнгийг нь гаруулаад арванхоёрдугаар сардаа багтааж олон улсын тендер зарлана. Үүний дараа барих, ашиглах, байгуулах ажлыг эхлүүл гэдэг үүрэг өглөө. 

-  ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар болсон.

- Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа. Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарч байна.

- Үндэсний эв нэгдэл, иргэдийн язгуур эрх ашгийг хангасан шийдвэр гарсан гэж үзэж байна. Өмнө нь Э.Бат-Үүл дарга 2013 онд метро барих асуудлыг анх удаа хөндөж байсан. Тухайн үед ЖАЙКА ТЭЗҮ-ийг боловсруулж байсан.

- Одоо бидний танилцуулж байгаа төсөл бол Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 км замд метро явуулах төслийг танилцуулсан. 2028 онд ажил дуусаж, метро явуулж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.