#Шууд: ONDO компанийн үүсгэн байгуулагчид үнэнч хэрэглэгчдэдээ өөрсдийн эзэмшлийн хувиасаа бэлэг болгон өгөхөөр шийдвэрлэлээ…

- ONDO компанийн үүсгэн байгуулагчид өөрсдийн эзэмшлийн хувиасаа үнэнч хэрэглэгчдэдээ бэлэглэхээр шийдэж “ОЛУУЛАА” багцыг зах зээлд нэвтрүүлэхээр боллоо. Тус багц нь 11 сарын 27-ны өдөр 11:11 цагт ONDO сайт дээр идэвхжих нь. Өөрөөр хэлбэл та бүхэн үйлчилгээгээ аваад  ONDO-гийн бүтээж буй үнэ цэнээс ХУВААЛЦАНА  гэсэн үг юм. Сайтаасаа “ОЛУУЛАА” багцыг сонгож, 24 сар тасралтгүй ашигласан эхний 100’000 хэрэглэгч маань ONDO-гийн өмчлөгчдийн нэг болох нь.
Таны үйлчилгээний төлбөрт төлсөн нийт дүнтэй тэнцүү үнэ цэн бүхий хувьцааг ONDO-г үүсгэн байгуулагчид бэлэг болгон өгнө гэсэн үг юм.