Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан зарим хүнд холбогдох Монгол Улсын газар нутгаас хууль бусаар гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байж болзошгүй хэргийн талаар мэдээллээ. Тус хэргийн АТГ-аас шалгаад прокурорт шилжүүлээд байгаа аж.

Энэ талаар  АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Э, Н нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэн хуулийн этгээдэд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 

Мөн тус хэрэгт 11 этгээдийн шалгаж байгаа. Ханбогд сумын Засаг дарга асан Э, иргэдийн хурлын төлөөлөгч Б нарт хэрэг бүртгэл үүсгэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын шатанд явж байна. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн хүрээнд дахиад шинэ хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Шинээр нээгдэж буй хэрэг бүртгэлтийн хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг шалгана. . Газар эзэмшүүлэх процесс явагдах үед энэ компаниудын эзэмшигч нь Монгол Улсын иргэд байсан. Үүнээс хойш зарж, борлуулсан байж болзошгүй үйлдэл хэрэг шалгалтын явцад тогтоогдсон” гэлээ.