ОХУ-д шатахууны асуудлыг хэлэлцэх уулзалт улирал бүр болдог. Энэ улирлын уулзалтад УУХҮЯ, АМГТГ, Монгол Улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд оролцоод иржээ. Уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар болон шатахуун хомсдсон шалтгааныг УУХҮЯ-аас мэдээллээ.
Газрын тосны бодлогын газрын дарга Б.АНХБАЯР:
- “Роснефть” компанийн зүгээс шатахууны үйлдвэр есдүгээр сард засварт орно гэдэг мэдээллийг зургадугаар сард бидэнд өгсөн. Энэ засварыг жил бүр хийдэг. Бид энэ дагуу манай улсын хэмжээнд хэрэглэх нэг сараас илүү хугацаанд хэрэглэх нөөц бүрдүүлсэн. Гэвч ОХУ-ын зүгээс есдүгээр сарын 21-ний өдөр гэнэтийн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ОХУ-аас бүтээгдэхүүн авах боломжгүй болсон. Иймд БНХАУ-тай холбогдож, дизель түлш маш яаралтай авах ажлыг эхлүүлсэн.
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин манайд айлчлах үеэрээ Монгол Улсыг энэ хоригоос гаргана гэдгээ мэдэгдсэн. Монгол Улсыг хоригоос гаргах шийдвэр 21 хоногийн дараа гарсан. Энэ хооронд бид 7-9 дүгээр сард нөөцөлсөн шатахуунаа хэрэглэсэн. Одоо нөөц багассан байна. Бид сая уулзалтаар Монголд хүнд нөхцөл үүсээд байгааг хэлсэн. ОХУ-ын талаас ч хүйтэрч байгаа зэрэг хүндрэлтэй нөхцөл үүсэж байгааг хэлээд, Монгол Улсын шатахууныг тасалдуулахгүй гэдгийг ярьсан.
- Манай Улсад нийлүүлж буй шатахууны 74 хувийг “Роснефть” компани дангаараа хангадаг. Тус компанийн зүгээс сар тутамд 70 мянган тонн дизелийн түлш, 50 мянган АИ92 авто бензин нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Үүсээд буй асуудлыг шийдвэрлэж, цаашид хүссэн хэмжээгээр, төлөвлөгөөний дагуу шатахуун нийлүүлнэ гэж байна. Монгол Улс 1 литр ч бензин үйлдвэрлэдэггүй. Гаднаас хараат учраас яг тэдэн өдрийн дотор нөхцөл байдал хэвийн болно гэж хэлж болохгүй. Ер нь бол шатахуун орж ирдгээрээ орж ирж л байгаа гэв.
Hussein hemjeegeer bish baihaa daa Mongol hunii gedeg ni tsadavch setgel ni tsaddaggui Gereet shatahuunaa tulevlegeenii bish huvaari(gracile)-iim daguu niiluuleh bolov uu? Oros helnii medley ee deeshluulehiig bod
Буцаад орос хэлтэй хүмүүсийг Улсын Их Хурлын гишүүдээр сонгож байя! Тэр Америкийн Боинг онгоц бол тансаг хэрэглээ, харин Монголчуудын өдөр тутмын хэрэгцээ бол шатахуун ба эрчим хүч юм. Өчүүхэн монголчууд байж ОХУ-ын өөдөөс цор цор хийхээ больцгоо!
Тэгээд оростоо дээрэлхүүлээд л сууж бай даа
Сайдаасаа давсан мэдээлэл өгдөг ХЭН БЭ?чи. Сайд чинь 2 хоног гээд байгаа шдэ. Ганц гэм нь 2 хоног хир хугацаа болохыг өөрөө мэддэггүй нь ЭМГЭНЭЛ юм даа.
Rosneptee oruulaj boldog yum uu?