#Шууд: Хотын дарга Х.Нямбаатар, ерөнхий менежер Ц.Төрхүү нар халиа тошин үүссэн байршлуудад ажиллаж байна…
Х.НЯМБААТАР:
- Мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа мэдээллээр энэ жил 1991 оноос хойш цаг агаарын темпратурын хэлбэлзэл хамгийн өндөр түвшинд байна. Тиймээс эхний ээлжинд Сэлбэ голын сав газрын мөсийг зөөж, Сонсголонгийн гүүрээс баруун талд буулгах ажил эхэлж байна. Онцгой байдал, Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу эхний ээлжинд Сэлбэ голын сав газрыг чөлөөлж байна. Дулаарч, шар усны үеэр буухад саадгүй урсах нөхцөлийг бүрдүүлэхээр энэ ажлыг эхэлж байна.
- Үүнээс гадна Толгойтын, Нарангийн, Улиастай зэрэг бусад голууд болон Чингэлтэй, Баянгол дүүргийн үерийн ус зайлуулах байгууламжуудыг чөлөөлөх ажлыг давхар хийнэ. Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээлж байгаагаар зуны бороо, хавар, өвлийн хур тунадас Улаанбаатар хотын хөрсний усыг 2-3 дахин нэмэгдүүлсэн.
- Саяхан НОК хуралдаж, хөрсний усыг соруулдаг томоохон насосыг гурван байршилд байгуулахаар шийдвэрлэсэн. Одоо Баруун 4 замаас Хархорин хүрэх зайд 1987 онд Югославын мэргэжилтнүүд тавьж өгсөн хөрсний ус зайлуулах ганц том насос ажиллаж байгаа. Бид хотын хойд, зүүн, урд талд хөрсний ус зайлуулах насос байршуулахаар тооцоо судалгаа хийж байна. Удахгүй НОК-т танилцуулна.
- Манайх шиг 2 сая шахам хүн амтай хотод гадаргын усан сангийн тохируулга байхгүй байна. Тиймээс таван усан сан байгуулах ТЭЗҮ 1987 онд байгуулж байсан юм байна. Энэ ТЭЗҮ-гээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Одоо цаашид мөсөө цохидог, шороо овоолж далангаа хамгаалдаг байдлаар цааш явахгүй.
-Нөгөөдрөөс цаг агаар дахин хүйтэрнэ. Гуравдугаар сарын эхний долоо хоногт цаг агаар дахин дулаарвал гадаргын усны сав хальж, эрсдэл үүсэх өндөр магадлалтай. Үерийн ус урсч орж ирэхэд тосч авах нуур, цөөрөм байхгүй. Тиймээс ядаж урсацыг нь нэмж, доош нь жаахан хөнгөлж өгөх ажил энэ хаваржингаа үргэлжилнэ. Мөн шороо овоолсон далангуудад бетон цутгалт хийх ажил хийгдэнэ. Сэлбийн гол дагуу бараг 30 орчим км замын мөсийг зайлуулж цэвэрлэнэ. Инженерийн байгууламжуудыг цэвэрлэх ажил мөн бий.
-Айлуудыг нүүлгэх ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ. Сэлбэ дэд төвийн хүрээнд 2000 айл нүүлгэхээр байгаа.
Kkkkk Nyambaatar omno darga nariin baasan deer irj suuj baigaagaa medeegyi l baij gene!!! Enyygeer dalimduulj baahan dahij baahan mongo shaagaad Sumiyabazar golog shig hayad l yavna! Ali zun yanzalchihsan bh estoi qmiig odoo mongo ugaah ajil bolgood amar qm doo! Zun yer bolohod l shuud yanzlahad boloh baisan!! Nogoo nohoi buudahad tom nohoig ni buudaad gologiig ni buudahgyi- yagaad? Geed asuusan chin. Hoinongiin maani ajil gedeg shig byyr nasnii qm Hiine gej baihgyi HULGAICHUUD qmaa!
Жижиг Сэлбэ голыг ийм догшин болно гэж төсөөлөөгүй явж.
ЭЗЭНГҮЙ АЛ ШИГ Л ЯВЖ ИРЖЭЭ. ИДЭЖ УХААС ӨӨР ГАВЬТАЙ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ. ХАГАС ТЭРБУМЫН ЦАГ ЗҮҮГЭЭД ХУВЬДАА ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ХУРИМТЛУУЛСАН ХОТЫН ДАРГА НАР. ХОТ НЬ ИЙМ БАЙХААС ЯАХАВ. ЗҮГЭЭР Л АРД ТҮМНИЙ ӨМЧ БОЛОХ ЦИРКИЙГ ХУВЬДАА МИНИЙХ ГЭЭД АВЧИХДАГ ГЭНЭ. ДУУГАЙ ӨГЧИХДӨГ ГЭНЭ.